
SYMBIO SWITCHCYCLE™
SYHДУГУЙН ДАСГАЛЫГ ШИНЭЭР ТӨСӨӨЛСӨН
Тавин жилийн өмнө дасгалын дугуйг анх зохион бүтээгчдээс Symbio SwitchCycle™ ирлээ: уламжлалт босоо дугуйн туршлага болон заалны дугуйн суудлаас босож дөрөөлөх гүйцэтгэлийг хоёуланг нь санал болгох 2-ыг 1-д багтаасан дугуй. 100 эсэргүүцлийн түвшин, Interactive Terrains, хүссэн үедээ үзэх контенттой.
- Diamond White (цагаан)
- Arctic Silver (мөнгөлөг)
- Titanium Storm (титан саарал)
- Smooth Charcoal (хар саарал)
- Black Onyx (хар)
Өнгө, консол, тохиргооны сонголтыг үнийн саналд тусгана.
Гол онцлог

Мэдрэгчээр чиглүүлэх байрлал
Дээд зэргийн тав тух, тэсвэр, төвлөрөлд зориулсан биомеханикийн хувьд төгс жолоо, суудлын байрлалыг дэлгэцээс олоорой.

Макро араа
SwitchCycle нь хамгийн хүнд интервал болон бүлгийн дасгалыг даван туулахаар бүтээгдсэн. Макро араа нь эсэргүүцлийг агшин зуур өөрчилж, унаач бүрийг анхаарлаа алдалгүйгээр зорилтот бүсэд байлгана.

100 эсэргүүцлийн түвшин
Суудалд суух бүртээ илүү хичээхэд туслах нарийн эсэргүүцлийн тохируулгаар унааныхаа жинхэнэ чадавхыг нээгээрэй.
Босоо дугуй ба бүлгийн дасгалын шинэлэг хосолмол
SwitchCycle-ийн өндөр гүйцэтгэлийн тахир нь суудлаас босож дөрөөлөх боломжийг анх удаа босоо дугуйд авчирсан. Эрчимтэй, босож дөрөөлөх дасгал эсвэл тайван унаанд аль алинд бэлэн энэ 2-ыг 1-д багтаасан дугуй таны орон зайг буулт хийлгүйгээр дээд зэргээр ашиглана.
Шинэлэг Smart Lighting™
Symbio-ийн ухаалаг гэрэлтүүлэг дасгалыг ухаалгаар чиглүүлж, төхөөрөмж сул эсэхийг харуулж, дасгалын туршлагыг дээшлүүлнэ. 16 өнгө, гэрэлтүүлгийн гурван түвшин нь хаалгаар орж ирэнгүүт мэдрэгдэх гоо зүй, уур амьсгалыг бүрдүүлнэ.

Бүрэн дүрслэлтэй 24 инчийн өндөр нарийвчлалтай консол
Ойлгомжтой, анхаарал сонирхол татахуйц 24 инчийн консол нь хүссэн үедээ үзэх дасгалжуулагчийн хичээл, брэндийн контент, стриминг энтертайнментээр хэрэглэгчийг дасгалд бүрэн шимтүүлнэ. Ухаалаг цаг, бугуйвчтай холбогдох, төхөөрөмжийг утасгүй цэнэглэх, дэвшилтэт шинжилгээтэй хослоход энэ бол хувь хүнд тохирсон гүйцэтгэл юм.
ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТ
Манай зөвлөхүүдтэй ярилцаарай
Хязгааргүй олон сонголтоос танд тохирохыг олоход тусална


